Хан-Уулын “хаан” хавь ойрынхондоо хишиг хүртээдэг

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийг Баянгол дүүргийн Засаг дарга байх үеэс “Эрдэнийн вант улс” гэх нэр томъёо бий болсон. Уг нэршилдээ С.Эрдэнэ гишүүн таатай ханддаг гэдэг. Тэгвэл түүний араас Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан мөрийг нь мөшгиж явна. Түүнийг тойрсон хэл ам хэзээнээс л гардаг байсан. ОССК-ийн дарга байхаасаа л хэвлэлийнхний хараанд өртсөн түүнийг дүүрэг толгойлсноосоо хойш ах дүү, амраг садангаа өөд татсан гэж сэрдэх хүн олон. Ж.Алдаржавхлангийн ах Ж.Баяржавхлан Хан-Уул дүүргийн ИТХ-д нэр дэвшсэн удаатай. Гэргий н.Зулаа нь бас дүүрэгтээ Төрийн албанд “хурган” дарга хийдэг гэх. Юутай ч, ах дүүсийн албан тушаал МАН мандаж буй цагт дээшилнэ үү гэхээс доошлохгүй нь лавтай.