ЗГ: ХНХ-ийн сайдыг томилох асуудал орж ирээгүй

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр: – Ханги-Мандал боомтын хил холболтын төмөр замын талаар, – УИХ-ын гишүүн Н.Энхболдын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, – Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн техник хяналтын зардлын санхүүжилтийн тухай, – “Эрдэнэс Монгол” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.

ХНХ-ын сайд Т.Аюурсайхан нүүрсний хулгайн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд өөрийн хүсэлтээр ЗГ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгч Ерөнхий сайд чөлөөлсөн. Үндсэн хуулийн 39.4.Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө гэж заасан байдаг.

Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд ХНХ-ын сайдыг томилж Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулна. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд тус яамны сайдыг томилоогүй, гэдгийг ЗГ-ын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Ерөнхий сайд өөрийн эрхийнхээ хүрээнд сайдыг томилж чөлөөлдөг учир ХНХ-ын шинэ сайдыг Ерөнхийлөгч болон УИХ-д шууд танилцуулж магадгүй.