УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хэлэлцэнэ

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт товлогджээ. Энэ хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэх юм.

Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг намын бүлгүүд, байнгын хороод хэлэлцэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулан, эцсийн шийдвэрийг гаргана.

Улсын Ерөнхий прокуророос өнгөрсөн даваа гаригт дээрх гурван гишүүний бүрэн эрх нь шалгахад саад учруулж байна. Тиймээс бүрэн эрхээс нь түдгэлзүүлж өгнө үү гэх саналыг УИХ-д өргөн барьсан билээ.

УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүн

Нямаагийн Энхболд

Сүхбаатарын Батболд

Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ

Сандагийн Бямбацогт

Цэндийн Мөнх-Оргил