БНХАУ энэ оныг дуустал нүүрсний импортын татварыг тэглэжээ

БНХАУ 2023 оны дөрөвдүгээр сарын нэгээс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нүүрсний импортын татварыг үргэлжлүүлэн тэглэнэ гэж Хятадын Төрийн зөвлөлийн комисс гуравдугаар сарын 25-ны өдөр мэдэгджээ.

Энэхүү шийдвэр нь нүүрсний импортыг нэмэгдүүлэх, дотоодын болон дэлхийн үнэ эрс өссөн нөхцөлд эцсийн хэрэглэгчдэд очих зардлын дарамтыг багасгах зорилготой гэж судлаачид үзэж байна.

БНХАУ-ын нүүрсний импорт 2023 оны эхний хоёр сард өмнөх оны мөн үеэс 70.8 хувиар өсөж, 60.64 сая метр тонн хүрсэн. Мөн Австрали улсаас БНХАУ-ын импортолсон нүүрсний хэмжээ 20.6 хувиар өсөөд байгаа билээ.

Ирэх онд нүүрсний эрэлт оргил цэгтээ хүрэхээр байгааг “BloombergNEF” тооцоолоод байгаа юм. Өнгөрсөн хоёр жилд нүүрсний олборлолт эрэлтээ давж, хуримтлагдсан нүүрсний нөөцөөр БНХАУ тэргүүлсэн байна.