УИХ гурван гишүүний бүрэн түдгэлзүүлэх эсэхийг ХААЛТТАЙ хэлэлцэнэ

УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр хуралдаж Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй хэмээн шийдвэр гаргав. Үүний дараа МАН-ын бүлэг хуралдаж санал хураалт явуулалгүйгээр Ерөнхий прокурорын саналыг 100 хувь дэмжсэн.

Тэгвэл уг асуудлаар өчигдөр Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж нууцаар санал хураалт явуулж бас дэмжсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өнөөдөр танилцуулах юм.  Чуулганаар ч мөн уг асуудлыг хаалттай хэлэлцэнэ.

Сануулахад, Т.Аюурсайхан гишүүний хувьд үндэслэлгүй хөрөнгөжих, зохион байгуулалттай бүлэг байгуулсан, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг мөнгө угаах, хөрөнгө завших, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, Н.Наранбаатарыг үндэслэлгүй хөрөнгөжих, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэн тус тус яллагдагчаар татаад байгаа аж.