Сагсан бөмбөгийн 3х3 эрэгтэй баг Парисын олимпын тэмцээнд оролцох эрхээ авлаа

3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эрэгтэй баг тэргүүллээ. Манай залуус аваргын төлөөх тоглолтод сүүлийн гурван тэмцээний босоо аварга Австралийг 21:18-аар буулгаж авав.

Онооны харьцаа 18:18 болсон эгзэгтэй мөчид А.Ананд алдаатай холын шидэлтээ оновчтой болгож, улмаар торгуулийн шидэлтээ цагаригт хийснээр багтаа ялалт авчирсан юм. Тивдээ түрүүлснээр Парисын олимпын тэмцээнд оролцох эрхээ авлаа.