Р.Амаржаргал “Брэд Форд”-д алдартай

Ерөнхий сайд асан Р.Амаржаргал Английн “Брэд Форд” их сургуульд нэлээд алдартай гэнэ шүү. Тодруулбал, тэрээр тус сургуульд магистр хамгаалахдаа Английн Засгийн газрын хамгийн том тэтгэлэг болох Чевенингийн тэтгэлэгээр суралцсан аж. Тус “тэтгэлэгийг 36 жилийн туршид өгч буй бөгөөд тэтгэлэг авсан оюутнуудаас төрсөн хамгийн анхны Ерөнхий сайд бол Монгол улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал” гэж Чевенингийн тэтгэлэг авсан олон улсын оюутнуудад танилцуулдаг гэнэ шүү. Түүнийг Монголчууд ч гэсэн сайн эдийн засагч хэмээн үнэлдэг билээ.

Сонирхуулахад, Чевенингийн тэтгэлэгийг энэ жил 141 орны 1750 оюутан авч суралцаж буй ажээ.