Нөхөн сонгууль зохион байгуулах Нийслэлийн Сонгуулийн хороог байгууллаа

Нийслэлийн Сүхбаатар, Баянгол дүүрэгт Иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/-ын төлөөлөгчийн нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал бий болсон тул аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуулийг зохион байгуулах Нийслэлийн Сонгуулийн хороог байгууллаа.

Долоон гишүүний бүрэлдэхүүнтэй тус хороог Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.10 дахь хэсэг, 16.1 дэх хэсгийг үндэслэн НИТХ-ын 2023 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор байгуулсан юм.

Сүхбаатар, Баянгол дүүргийн ИТХ нь аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 9.10 дахь хэсэгт заасны дагуу санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө нөхөн сонгуулийг товлон зарлаж, хуульд нийцүүлэн зохион байгуулах үүрэгтэй.