Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраажээ

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрийг хамарсан хээрийн түймрийг унтраахаар Гал түймэр унтраах мэргэжлийн бүлгүүд болон иргэд хамтран шөнөжин ажиллаж түймрийг унтраасан байна.

Тус суманд гарсан түймэрт Нөмрөгийн дархан цаазат газрын баруун эрэг дагуух газар өртсөн ба зүүн тийш буюу Онгон бүс руу гал ороогүй байна.