БНСУ хүүхэдтэй болж буй шинэ гэр бүлд олгох тэтгэмжийг 10.500 ам.доллар болгон нэмэгдүүлнэ

Өмнөд Солонгосын засгийн газар анхны хүүхдээ өлгийдөн авсан шинэ эцэг эхэд олгох тэтгэмжийн хэмжээг ирэх оноос жилд 10 мянган америк доллар болгон нэмэгдүүлэхээр болжээ. Өмнөд Солонгост одоо нэгээс доош насны нярай хүүхэдтэй гэр бүлд сард 528 ам.доллар, 2 хүртлэх насны хүүхэдтэй гэр бүлд сард 264 ам.долларын тэтгэмж өгдөг. 2024 онд энэхүү тэтгэмжийг сард 377-гоос 755 ам.доллар болгон тус тус нэмэгдүүлэхээр болжээ.