“ХӨГЖЛИЙН БАНК”-НЫ ГЭХ ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүх хуралдаан 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 08:30 минутад  эхэлсэн боловч 13.30 цаг хүртэл хойшилсон.

Учир нь 1 шүүгдэгч, 1 хуулийн этгээдийн хууль ёсны төлөөлөгч ирээгүй тул албадан ирүүлэхээр ийнхүү хойшиллоо. Шүүх хуралд прокурор 6, шүүгдэгч 79, иргэний хариуцагч 6, шүүгдэгчийн өмгөөлөгч 72, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 1, хохирогч 8, гэрч 18, шинжээч 2 нийт 192 оролцогч болон ажиглагчаар 5 хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч оролцохоор ирсэн байсан юм.

Тэгвэл шүүх хуралд оролцох бүх оролцогч ирсэн учир шүүх хурал эхэллээ.