АТГ: Л.Наранбаатарын гэр болон ажлын өрөөнд нэгжлэг хийсэн асуудлаар прокурорын зөвшөөрөлтэй мэдээлэл өгнө

Хуулийн байгууллагаас Хөтөл дэх “Цемент шохойн үйлдвэр” төрийн өмчит ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарын гэр болон ажлын өрөөнд өчигдөр /2023.04.17/ нэгжлэг хийсэн юм. Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас энэ талаар тодруулахад “Цемент шохойн үйлдвэр” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарын гэр болон ажлын өрөөнд нэгжлэг хийсэн нь үнэн. Нэгжлэг хийж буй үндэслэлийг прокурорын байгууллагын зөвшөөрөлгүйгээр хэлэх боломжгүй” гэв.