Тавт вакцинаас хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулаарай

Сүүлийн 5 жилд тавт (сахуу, хөхүүл ханиад, татран, В гепатит, ХИБ) вакцины бүрэн тунгаас хоцорсон 22.722 хүүхэд байна.

Тавт (сахуу, хөхүүл ханиад, татран, В гепатит, ХИБ) вакцинаас хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулаарай.

Огт тариулаагүй 1 хүртэлх насны хүүхдийг 1 сарын зайтай 3 удаа, бүрэн тунд хамрагдаагүй 1 хүртэлх насны хүүхдийг тун хоорондын алдагдсан хугацааг харгалзалгүйгээр дараагийн тунгаар үргэлжлүүлэн дархлаажуулна.