Хүчтэй шуурганы улмаас хоёр гэр нурж, байшингийн дээвэр хууларчээ

Увс аймгийн Малчин сумын Баян-Эрдэнэ багийн “Хар тэрмис” гэдэг газар  2023.04.25-ны өдрийн 17:30 цагийн орчимд салхины хурд 18-24 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсны улмаас барилгын төмөр дээвэр хууларчээ. Тухайн байшин нь тус аймгийн Онцгой байдлын газрын “Хяргас” нуур дахь Усны сургалт, хяналт, дадлагын төвийн байшин аж.

Мөн Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн  “Тарвагат” гэдэг газар 2023.04.26-ны өдрийн 15:00 цагийн орчимд салхины хурд 18-20 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсны улмаас хоёр гэр нурсан байна. Тус сумын харьяат малчин  Ж, С нарын 4 ханатай, хоёр гэр нурж дахин ашиглагдах боломжгүй болжээ.