Б.Жавхлан: Монгол Улс гадаад өрөөс хамааралтай дефольтоос бүрэн гарлаа

Сангийн сайд Б.Жавхлан Гэрэгэ бондын төлбөрийг төлж барагдуулсан талаар мэдээлэл хийж байна. 

Тэрбээр “Сүүлийн гурван жилийн хугацаанд МАЗААЛАЙ, ЧИНГИС, ГЭРЭГЭ бондын тэрбум 650 сая ам.долларын гадаад өрийг бүрэн барагдуулж дуусгаснаар Монгол Улсын Засгийн газар гадаад өрөөс хамааралтай дефольтоос бүрэн гарлаа. Дараагийн төлбөрүүд 2025,2026 оноос яригдаж эхэлнэ. Тухайн үед дотоодын нийт бүтээгдэхүүн болон валютын нөөцөө нэмэгдүүлсэн, төсвийн алдагдлаа бууруулж, төсвийн менежментээ сайн хийж чадвал дээр өр төлбөрүүдэд эрсдэл гарахгүй” гэлээ.