Ахмад шатарчид дэлхийн аваргаас медаль хүртлээ

Румын улсын нийслэл Бухарест хотод gрваннэгдүгээр сарын 11-ээс 24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Ахмадын Дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнд нийт 41 орны 366 ахмад тамирчин оролцсон бөгөөд эрэгтэй эмэгтэй 50-аас дээш, 65-аас дээш гэсэн ангилалд стандарт болон блиц гэсэн төрлөөр зохион байгуулагджээ. Монгол Улсаас энэхүү тэмцээний 65-аас дээш насны эмэгтэй ангилалд оролцсон 2018,2019 оны Ахмадын багийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой аваргууд Спортын мастер Д. Сэржмядаг стандарт төрөлд 11-р байр, блиц төрөлд гуравдугаар байрт шалгарч хүрэл медаль, цом хүртсэн бол Спортын мастер П. Бүжинлхам стандарт төрөлд 10-р байр, блиц төрөлд хоёрдугаар байрт шалгарч, мөнгөн медаль, цомын эзэн болжээ.