Уурандаа хүний машиныг санаатайгаар мөргөжээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр 21.05 цагт “Баянгол дүүргийн IX хороо, СОТ-ын байрны зогсоол дээр машинтай согтуу хүн машинууд мөргөөд байна” гэх дуудлага иржээ.

Тус мэдээллийг шалгахад Lexus LX-470 маркийн автомашины жолооч, Hyundai Porter маркийн автомашины жолооч нар хоорондоо маргалдаж, санаатайгаар автомашин мөргөжээ. Тэд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан аж.

Уг үйлдлийг Баянгол дүүргийн Цагдаагийн газраас шалгаж байна.