Газрын зөрчил арилгаж, нүүлгэн шилжүүлж байна

Богдхан уулын Их тэнгэрийн зам дагуу тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлгүй, нийтийн эзэмшлийн зам талбай, зогсоол дээр үйл ажиллагаа явуулж байсан ТҮЦ, гуанз, шорлог борлуулах цэгүүдийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газар, Газар зохион байгуулалтын алба зэрэг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран албадан нүүлгэлт хийлээ.
Тус ажлын хүрээнд тусгай хамгаалалттай газарт, мөн нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа зэрэг газрын зөрчлийг арилгах ажлуудыг үргэлжлүүлэн хийж байна.
Эх сурвалж: Богдхан уулын дархан цаазат газар