Твиттерт дуудлага хийдэг болно

Twitter Inc-ийн Гүйцэтгэх захирал Илон Маск өөрийн твиттер хуудаснаа “Тун удахгүй та бүхэн Твиттерт дуудлага хийж, дүрсээ харж ярих боломжтой болно. Утасны дугаар шаардлагагүйгээр дэлхийн хаанаас ч хүссэн хүнтэйгээ холбогдох боломжтой” хэмээн жиргэжээ.

Тэрбээр “Твиттерт одооноос эхлэн шууд мессеж илгээх боломжтой функц нээгдэнэ. Мөн тун удахгүй дуудлага хийж, дүрсээ харж ярих боломжтой болно” гэсэн юм.