Долоо хоногийн өрнийн зурхай /2023.V.15-V.21/

Долоо хоногийн өрнийн зурхай /2023.V.15-V.21/-г хүргэж байна.


Хонь

Энэ долоо хоногт таны карьер болон ажил хэрэгт чухал өөрчлөлтүүд гарна. Улс төр, хууль эрх зүй, төрийн албаны бэлтгэл гэх мэт зүйл дээр тасралтгүй ахиц дэвшил гаргана. Мөн хаа нэгтээ богино хугацаатай орших суух шаардлагатай болж магадгүй. Хөрөнгө оруулалт хийвэл ашигтай байна. Эрүүл мэндэд асуудал үүсч магадгүй тул хооллох дадал зуршилдаа анхаарлаа хандуулаарай. Хайр дурлалын тухайд та хүссэн үр дүндээ хүрч чадна. Хайртай хүн тань гэнэтийн бэлэг барьж магадгүй. Гэнэтийн зарлага нэмэгдэж, санхүүгийн байдал төвөгтэй болж магадгүй. Ямар нэг шинэ зүйл эхлүүлэхээр төлөвлөж байсан бол одоо л тохиромжтой цаг. Хайртай хүмүүсийнхээ дэмжлэгтэйгээр та хамгийн сайнаараа байж чадна.

Үхэр

Ирээдүйдээ ашиг тустай зүйл хийх эрч хүч дүүрэн байна. Үйлдвэрлэл, борлуулалтын салбарт ажилладаг бол карьераа өсгөх боломж гарч ирнэ. Хувийн бизнес эхлүүлэх гэж байгаа бол эхлүүлэхэд тохиромжтой цаг. Гэр бүлийн амьдрал инээд хөөр, аз жаргалтай мөчөөр дүүрэн байна. Гэр бүлийн гишүүний эрүүл мэнд санаа зовоож магадгүй. Өмнөх хөрөнгө оруулалтын ашиг орж ирнэ. Энэ долоо хоногт удаан хугацаанд хүлээгдэж байсан ажлуудаа цэгцэлж чадна. Зөв газраа зөв цагтаа байж чадвал амжилтын булангаас атгаад авах боломж танд байна. Санхүүгийн байдал харьцангуй тогтвортой байх ч санаа амралгүй хадгаламжаа өсгөөрэй. Хэсэг хугацаанд зардлаа сайтар хянахыг зөвлөж байна.

Ихэр 

Хүндхэн сорилтууд тулгарна. Гэхдээ тэдгээр сорилтын ард нь гарч чадвал эргээд танд хязгааргүй боломжуудыг бэлэглэж мэдэх юм. Зорилгодоо итгэлтэй бай. Санхүүгийн хүндрэлээс гарахын тулд тасралтгүй хүчин чармайлт гаргах шаардлагатай болно. Санамсаргүй байдлаар санхүүгийн байдлаа сайжруулж магадгүй. Технологи, урлаг, анагаах ухаан, мэдээлэл, харилцаа холбооны салбарт ажиллагсад амжилтад хүрнэ. Хайртай хүнтэйгээ муудалцсан байсан бол долоо хоногийн дунд үед хурцадмал байдлаа арилгаж чадна. Эрүүл мэнд сайнгүй байна. Стрессийн түвшингээ хянаж, амрах цаг өөртөө гарга. Өрсөлдөгчид таныг унагахыг оролдоно. Ур чадвараа дээшлүүлж, өмнөх алдаагаа давтахгүйг хичээ. Дарга нартаа сэтгэгдэл төрүүлэхэд тохиромжтой цаг тул боломж бүрийг алдалгүй ашиглаарай.

Мэлхий 

Хэрвээ та шинэ карьер эхлүүлэх гэж байгаа бол хүссэн үр дүндээ хүрч чадна. Санхүүгийн байдал мэдэгдэхүйц сайжирна. Та мөнгө олж, түүнийгээ өсгөж чадна. Алсдаа гэр бүлээ авч явахад тань хэрэг болох тул орлогоо тогтворжуулах нь чухал гэдгийг санаарай. Хүүхдүүд тань таныг баярлуулна. Эрүүл мэндийн байдал сайнгүй байгаа тул амьдралын зөв хэвшлийг хэрэгжүүлээрэй. Одоогийн нөхцөл байдлаа сайжруулах олон арга зам гарч ирнэ. Эдгээрийг алдалгүй ашиглах нь танд маш их зүйлийг зааж, төлөвшүүлж чадна. Хайртай хүнтэйгээ онцгой сайхан харилцаатай байна. Бусдын элдэв үгийг үл тоомсорлож, хамтдаа цагийг сайхан өнгөрүүлээрэй. Маргаан байгаа бол аль болох хурдан шийдвэрлээрэй.

Арслан

Энэ долоо хоногт шинэ зүйл сурах хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Гүйцэтгэл тань ч сайн байна. Аялал зугаалгаар явахдаа хайхрамжгүй байдлаас зайлсхийхийг зөвлөе. Хамаатан садны дунд үл ойлголцол үүсч магадгүй. Тийм учраас жижиг сажиг юм бүхэнд хэт ач холбогдол өгч сагсалзах хэрэггүй. Оронд нь тэдэнтэй хүндэтгэлтэй харьцаарай. Үгүй бол эцэст нь өөрөөсөө ичих, санаа зовох хэрэг гарна. Дотны хүмүүсийнхээ тусламжтайгаар хүссэн үр дүндээ хүрч чадна. Санхүүгийн асуудлаа шийдвэрлэж чадна. Гол нь гэр бүлийнхэн тань ч бас мөнгөний үнэ цэнийг ойлгодог байх хэрэгтэй. Хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой цаг биш. Ажил мэргэжилдээ нухацтай хандаж, хүлээгдэж буй ажлуудаа дуусга. Ажилтай холбоотойгоор аялах магадлал өндөр байна.

Охин

Энэ долоо хоногт та өөрөө бахархах болно. Мөн ойр дотны хүмүүстэйгээ хамт шинэ дурсамж бүтээнэ. Санхүүгийн байдал тогтвортой байна. Шинэ хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой цаг. Мөн тогтвортой орлогын эх үүсвэртэй болох талаар бодоорой. Танай гэр бүлийнхэн ч бас энэ тал дээр дэмжлэг үзүүлэх ёстой. Хайртай хүнтэйгээ харилцах харилцаа сайжирна. Ажил мэргэжилдээ амжилт гаргаж, удирдах албан тушаалтнуудын сэтгэлд хүрч чадна. Цаашилбал, албан тушаал ахих юм уу цалингаа нэмэгдүүлж ч магадгүй. Тун удахгүй эерэг үр дүнд хүрч, амьдралдаа шинэ өөрчлөлтүүдийг бий болгоно. Сөрөг бодлоос зайлсхийж, утга учиргүй хэрүүл маргаанаас хол байгаарай.

Жинлүүр

Энэ долоо хоногт хувь, хувьсгалын амьдралд аль алинд нь маш их өөрчлөлт гарна. Таны нэр хүнд, чадварыг бусад хүн хүлээн зөвшөөрнө. Санхүүгийн байдал сайжирч, хадгаламжаа өсгөж чадна. Гэхдээ эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас зайлсхийгээрэй. Хэрвээ та ганц бие бол энэ долоо хоногт азтай учрал тохиож магадгүй. Гэр бүлийн хүнтэйгээ нухацтай ярилцахгүй бол үл ойлголцох үүсэх магадлалтай байна. Ажил дээрээ та үүрэг хариуцлагад дарагдахын зэрэгцээ цагийг хөгжилтэй өнгөрөөнө. Ажиллаж байгаа хэдий ч сэтгэлийн амар амгаланг хамт олноосоо олж чадна. Удирдах албан тушаалтнуудын зөвлөгөөг дагавал алдахгүй. Энэ долоо хоногт стрессийн менежментийг хэрэгжүүлэхийг зөвлөе. Хэт их ачаалал авч, сэтгэл түгших зовиур илрэх магадлалтай тул шаардлагатай үед завсарлага аваарай.

Хилэнц

Энэ долоо хоногт элдэв асуудал багагүй тулгарна. Санхүүгийн байдал сайн байх ч хуримтлал үүсгэж чадахгүй л болов уу. Их хэмжээний алдагдал хүлээж магадгүй тул хөрөнгө оруулахад тохиромжгүй. Хайртай хүнтэйгээ маргалдаж магадгүй. Үл ойлголцлоо эртхэн арилгахын тулд хамтдаа үр ашигтай цагийг өнгөрүүлээрэй. Ажил хэрэгтэй холбоотой зарим чухал боломжоо алдана. Үүнээс болж хамтрагчид тань сэтгэл дундуур байна. Гэсэн ч тэдэнтэй харилцаагаа сүйтгэх хэрэггүй. Оюутан сурагчдын хичээл зүтгэл үр дүнгээ өгнө. Долоо хоногийн эхээр ухаан санаа тогтохгүй, анхаарал сарнимтгай байна. Зөн совингоо дагавал замд таарах аливаа саад бэрхшээлээс зайлсхийж чадна.

Нум

Энэ долоо хоног нумын ордныхны хувьд таатай өнгөрнө. Хувь, хувьсгалын амьдралдаа ялгаагүй амжилтад хүрнэ. Хийж буй зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж, бүх ажлуудаа дуусга. Санхүүгийн байдал тун сайн байна. Ашигтай зүйлд хөрөнгө оруулах магадлалтай. Хосууд үл ойлголцлоо арилгаж, бэрхшээлийг хамтдаа даван туулж чадна. Хариуцлага мэдрүүлсэн олон чухал ажил таны өмнө байна. Гэхдээ та тэр болгоныг нэр төртэйгөөр биелүүлж чадна. Хамт ажиллагсад тань танд бүхий л талаар тусалснаар богино хугацаанд санасандаа хүрч чадна. Урлаг, спорт гээд аливаа сонирхдог зүйлдээ цаг гарган хөгжүүлээрэй. Та бүх салбарт од болон гялалзах боломжтой байна. Ур чадвар хөгжихийн хэрээр ухаан бодол тань ч тэлнэ.

Матар

Энэ долоо хоногт хүлээлгийн сагсанд тань байсан бүхий л ажлаа дуусгаж амрана. Мөн гэр бүл, найз нөхөдтэйгөө цагийг сайхан өнгөрүүлнэ. Санхүүгийн асуудлаа хаа хамаагүй хүнд нялзаах хэрэггүй, бүхнийг өөрөө зохицуул. Хайртай хүнийхээ халамжинд хамтдаа цагийг сайхан өнгөрүүлнэ. Та хоёр гэрлээд удаж байгаа бол одоо бүл нэмэх талаар бодож үзээрэй. Ажлын гүйцэтгэл тань сайн байж, удирдах албан тушаалтнуудынхаа таашаалд нийцнэ. Албан тушаал ахих хүсэлт гаргамаар байгаа бол одоо л тохиромжтой цаг. Оюутнуудын хувьд зарим нэг төвөгтэй нөхцөл байдал үүсч, стрессийн түвшин нэмэгдэнэ. Энэ долоо хоногт мөн эрүүл мэндээ нэн тэргүүнд тавиарай. Бие махбоддоо зохих ёсоор анхаарал халамж тавих цаг нэгэнт иржээ.

Хумх

Энэ долоо хоногт та цагийг тун ашигтай өнгөрөөнө. Ажил төрөл, ар гэрийн амьдралаа зохицуулж, тэнцвэржүүлж чадна. Санхүүгийн нөхцөл байдал сайн байх ч яаран хөрөнгө оруулалт хийхээс зайлсхий. Тогтвортой амьдралын төлөө олсон орлогоосоо аль болох ихийг хуримтлуул. Бүрэн итгэлгүй хүмүүст мөнгө зээлэх хэрэггүй. Санхүүгийн байдалдаа маш болгоомжтой ханд. Хайртай хүнтэйгээ харилцаа сайн байна. Та хоёр хамтдаа цагийг чанартай өнгөрөөж, амьдралын бүхий л саад бэрхшээлийг даван туулах боломжтой. Ажил дээрээ амжилт гаргана. Энэ нь эргээд дээд албан тушаалтнаасаа таалал хүсэх сайхан боломж юм. Тэдний сэтгэлийг хөдөлгөж чадсанаар чухал боломжийг атгаж магадгүй. Ажлын хамт олонтойгоо харилцах харилцаа сайжирна. Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүл.

 Загас 

Энэ долоо хоног амаргүй өнгөрнө. Ажил төрөл болоод ар гэрээ зохицуулж чадахгүй хэцүү байх болно. Энэ нь таныг бухимдахаас өөр аргагүй байдалд оруулна. Санхүүгийн байдал тогтвортой байх тул хадгаламжаа өсгөөд аваарай. Мөнгөтэй холбоотой асуудлаа аль болох өөрөө зохицуул. Хайртай хүнтэйгээ харилцахдаа тэвчээртэй байж, зөв цагийг хүлээ. Гэрлэхэд тийм ч таатай үе биш. Ажлын гүйцэтгэл тань удирдах албан тушаалтнуудын санаанд нийцэхгүй. Өмнөө овоорсон ажлуудаа дуусгахгүй бол шинэ боломж гарч ирэхгүй. Амжилтад хүрэхэд хэцүү боловч нэгэнт амжилтад хүрч чадвал та тэр оргилдоо удаан хугацаанд тогвортой байж чадна. Шинэ бизнес эхлүүлэхэд тохиромжтой. Эрүүл мэнд сайн, эрч хүчтэй байна. Фитнесээр хичээллэж, өөртөө арчаатай байгаарай.