Нууцлаг хэрнээ адармаатай амьдралтай ОСНАА

Орон сууцны  айл өрхүүд  ихээхэн төвлөрсөн  буюу Сүхбаатар дүүргийн ХҮТ-д л гэхэд  58 СӨХ, 1000 орчим аж ахуй нэгж,  5  хороо,  хамарч  үйлчилдэг. 90 гаруй  албан хаагчтайтайгаар үйл ажиллагаа явуулж иргэдийн амар тайван  амьдрах баталгааг хангасаар.  Нийслэлийн СХД-ийн хэрэглэгчдэд үйлчлэх 15 дугаар төв нь  51 орон сууц, 1233 аж ахуй нэгжийг хамарч, 10000 хүн ам тутамд хүрч ажиллахаар өдөр шөнөгүй хоногийн ээлжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр төвүүдэд  ачаалалтай үедээ өдөртөө  100-150 дуудлага ирж. Ачаалал багатай үедээ  өдөртөө  тэд  15-70  дуудлага авч. Эдгээр тоон мэдээллээс харахад ОСНАА-ийн  ажилчид өдрийн ямархан ачаалал дунд  сар, жилийн ажлаа төлөвлөж, ажиллаж, амьдарч байгааг  харж болох нь.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ОСНАА Удирдах газрын харьяа ХҮТ-үүдийн үйл ажиллагааг  иргэдэд таниулах зорилгоор өнгөрөгч 4 сарын 13-нд сайтад даа  “Хүүхдийн живх, эмэгтэй хүний ариун цэврийн  хэрэглэл сангийн хоолойноос гарсаар байх уу?” гэх нийтлэл нийтлүүлснийг  манай сайтын уншигчид санаж байгаа. ОСНАА-ийн ажилчдын ажил амьдрал цаанаа нууцлаг хэрнээ адармаатай байдаг.  “Нэр нь гардаггүй, тодордоггүй эгэл баатарууд” юм шиг тэдний ажлын ачаалал  бусдыг бодоход, нэлээд өндөр.   Хоногийн 24 цаг тасралтгүй  ажиллаж, заримдаа  иргэдийн хэл ам тасардаггүй гэмээр хүнд ажлыг  тэд нуруундаа үүрч байна. Барагдашгүй гэмээр ажлыг нь  ойлгох нэгэн байхад ойлгохгүй ч өнгөрөх нь тохиолдол ч бий.

Х.Баярцэцэг