Дахин таван сангийн мэдээллийг ил болгож буй талаар ЦХХХ-ын сайд Н.Учрал мэдээлэл хийнэ

ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр зургаан санг ил тод болгож буй талаар мэдээлэл хийх аж. Тэрбээр “Засгийн газрын тусгай сангуудыг Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийн дагуу зургадугаар сарын 1-нд дуусах Ерөнхий сайдын албан даалгаврыг хэрэгжүүлж www.shilen.gov.mn -д нээж буй талаар өнөөдөр 10:00 цагт ЦХХХЯ-д мэдээлэл өгөх юм байна.

Дараах сангуудын мэдээллийг шилэн, ил тод байршуулна.

Үүнд:

  1. БОАЖЯ: Байгаль орчин, уур амьсгалын сан
  2. БШУЯ: Шинжлэх ухаан, технологийн сан
  3. ХЗДХЯ: Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан
  4. Соёлын яам: Кино урлагийг дэмжих сан
  5. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тусгай сангуудын үйл ажиллагаа, бүх мэдээллийг ил тод, шилэн болгохыг үүрэг болгосон билээ. Үүний дагуу боловсролын зээлийн сангийн мэдээлэл ил болсон бөгөөд дандаа улс төрчдийн хамаарал бүхий хүмүүс сурсан нь шүүмжлэл дагуулаад буй.