Эрт илрүүлэх үзлэгийн ХҮҮХДИЙН БАГЦАД дараах үзлэг, оношилгоо багтана

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн хүүхдийн багц буюу 0-5 насанд дараах үзлэг, оношилгоо багтана. Уг багцын үзлэг, шинжилгээг товлолын дагуу зөвхөн Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд хийлгэнэ.

Өсөлт хөгжилт

  • Эмчийн үзлэг
  • Өсөлтийн үнэлгээ
  • Зан төрхийн үнэлгээ

Амны хөндийн эрүүл мэнд

  • Амны хөндийн үзлэг
  • Шүд угаах аргачлал
  • Эрүүл ахуйн зөвлөгөө багтаж байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар 0-18 насны хүүхдийн шимтгэлийг төр хариуцан төлж сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар тооцон ЭМД-ын санд шилжүүлдэг.