Канадад ойн түймэр гарч, Галифакс хотод онц байдал зарлалаа

Канадын Шинэ Шотланд мужид зургаан ойн түймэр гарч, нэг түймэр нь гэхэд л 788 га газрыг хамарсан байна. Гал хурдацтай тархаж байгаа тул цурманд оруулах боломжгүй байгаа гэнэ. Улмаар Шинэ Шотланд мужийн нийслэл Галифакс хотод онц байдал зарлажээ. Гал түймрийн улмаас 10 барилга шатсан, азаар хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй байна. Тавдугаар сарын 29-ний өдрийн байдлаар 16 400 хүн галаас дайжихын тулд орон гэрээ орхихоос аргагүй болжээ.