“ЦАГДАА БЭЛТГЭЛЖИЛТ 2023″ ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Цагдаагийн байгууллагаас алба хаагчдын ажил, мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр хатуужил, олон талт үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх зорилгоор “Цагдаа бэлтгэлжилт-2023” цогцолбор тэмцээнийг зохион байгуулж байна. Энэхүү цогцолбор тэмцээн энэ сарын 15, 16-ны өдрүүдэд Дотоодын цэргийн 05 дугаар анги, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн “Нарстай ам” дахь хээрийн сургалтын хэсэгт зохион байгуулагдаж байгаа юм. Уг тэмцээнд 46 багууллагын 138 алба хаагч, 2 үе шаттай өрсөлдөж, өнөөдөр хууль эрх зүйн болон гадаад хэл, компьютерын мэдлэг, биеийн хүч, мэх хэрэглэх ур чадвар, автомашин, мотоцикл жолоодох, морьтой ажиллах зэрэг нийт 8 төрлөөр ур чадварын сорьж байна.