МАН-ын бүлэг англи хэлийг хуульчлах шаардагагүй

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийж байна. Бүлгийн хуралдаанаар Боловсролын Ерөнхий хуультай холбоотой нийгмийн анхаарал татаад байгаа асуудлаар байр сууриа нэгтгэсэн байна. Тодруулбал, Англи хэлийг хэддүгээр ангиас заах талаар хуульд тусгах шаардлагагүй буюу сургалтын хөтөлбөрөөр явуулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг МАН-ын бүлгээс гаргалаа.

УИХ дахь МАН-ын дарга Д.Тогтохсүрэн “Ерөнхийлөгчөөс өнгөрсөн дөрөвдүгээр сард улстөрийн намын хуулийн төслийг өргөн барьсан. Бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан гурван асуудлаар байр сууриа нэгтгэлээ.

Нэгдүгээрт,  Нам байгуулах, бүртгэхтэй холбоотой заалттай холбоотой байр сууриа нэтгэлээ. Өргөн баригдаж байгаа хуульд намыг бүртгэхдээ СЕХ хянаад Улсын дээд шүүх бүртгэхээр тусгасан байсан. Ажлын хэсгээс намууд материалаа шууд Улсын дээд шүүхэд өгч, дээд шүүх бүртгэдэг байхаар оруулсан. Бүлэг үүнийг дэмжлээ.

Хоёрдугаарт, намыг идэвхгүйд тооцох тухай асуудлыг хэлэлцлээ. Тухайн нам нь хоёр удаагийн сонгуульд оролцоогүй бол дотооддоо их хурлаа хийж, дотоод ардчиллынхаа талаар ажил хийгээгүй бол сүүлийн хоёр жил санхүүгийн тайлангаа аудитын хороонд өгөөгүй бол улстөрийн намыг идэвхгүйд тооцдог байхаар саналаа нэгтгэлээ” гэлээ.