Хутга гаргаж танхайрсан иргэнийг 14 хоног баривчлах, 30 цагийн албадан сургалтад хамиуулах шийдвэр гаргажээ

Цагдаагийн байгууллагаас Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, Москва их дэлгүүрийн хажууд 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Машин ачилтын компаний хүн хутга гаргаад нэг залуу руу дайраад байна” гэх гомдол, мэдээлэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зөрчлийн холбогдогч “Ц”-д 14 хоног баривчлах, 30 цагийн албадан сургалтад хамруулах шийтгэвэр гаргаж шийдвэрлэжээ.