Ө.Золбаяр: Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлавал Eрөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавина гэв

УИХ-ын нэр бүхий гишүүдээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй хамт Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн бариад байгаа.

Тэгвэл Ерөнхийлөгч энэ хуулийн төслийг хэлэлцэн баталбал хориг тавина гэдгээ мэдэгдсэн байна. Энэ талаар  Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр нийгмийн сүлжээндээ УИХ-ын нэр бүхий гишүүдээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй хамт Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан нь олон нийтийн дунд маргаан дагуулж байна. “Аливаа хуулийн төслийг боловсруулахдаа мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, судлаач, ард иргэдийн санал бодлыг авч байх зарчим баримтлах ёстой. Иймээс энэ хуулийн төслийг УИХ хэлэлцэн баталбал хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавина” гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга Г.Занданшатарт санууллаа” хэмээжээ.