АНХААР: Улаанбаатар хот орчмын голуудын үерийн байдал

Сэлбэ голын дагууд үерийн аюултай түвшинг 10-20 см давсан байдалтай, өмнөх 16 цагийн ажиглалтаас хойш түвшин нэмэгдээгүй байна (дор хүснэгт үзэх).
Ус судлалын тэрэлж-Тэрэжл гол буюу Тэрэлж орчмоор усны түвшин өмнөх 16 цагаас хойш огцом 30 см нэмэгдэн хүчтэй үерлэж, үерийн аюултай түвшинг 30 см даваад байна. Туул-Улаанбаатар харуулаар өмнөх 16 цагаас хойш 3 см бөгөөд мөн үерийн түвшинг 50 см давж үерийн аюултай түвшинд (260 см) хүрэхэд 5 см үлдээд байна. Тэрэлж-Тэрэлж харуулын мэдээгээр хийсэн прогнозоор маргааш Туул-Улаанбаатарт усны түвшин 270 см хүрч, үерийн аюултай түвшинг 10 см давах төлөвтэй байна. Тэрэлж-Туул-Улаанбаатар харуулын хооронд үерийн урсах хугацаа буюу прогнозын урьдчилгааны хугацаа 1 хоног буюу 24 цаг орчим.
Иймд яаралтай зарим урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөж байна.
1. Найдвартай холбоны хэрэгсэлтэй эргүүлүүд Туул голын дагуу урсгалын дээд чиглэлд гаргах, утхайлбла Гачуурт, Харзтай гэх цэгүүдэд гаргаж үерийн байдлыг богино давтамжтай мэдээлж байх
2. Туул дагуух үерийн хамгаалалтын далангын нөхцөл байдлыг шалгаж, хальж болзошгүй цэг, хэсгийг тогтоож, зураглаж, хамгаалах бэхлэх, өндөрлөх арга хэмжээнд бэлдэх , авах гэх мэт. Мөн хамгаалалтын далангуй урсгалын дээд чиглэлийн нөхцөл байдлыг үнэлэх шаардлагатай байх (эргээс хальсан үерийн ус далангийн гадуур орж ирж болзошгүй гэж болгоомжилж байна )
3. Нүүлгэн шилжүүлэлтийн арга хэмжээ төлөвлөх гэх мэт.

УЦУОСМХ-ийн Гадаргын усны судалгааны хэлтэс , Д.Оюунбаатар, 99124489
2023.07.06.

Туул, Хэрлэн голын сав дахь зарим ус судлалын харуул дээр үерийн олшруулсан ажиглалт хэмжилтийн дүн, Усны түвшин, см

д/д Гол/харуул Үерийн түвшин, см Үерийн аюултай түвшин, см VII.3 VII.4 VII.5 VII.6
8 цаг 8 цаг 12 цаг 16 цаг 20 цаг 8 цаг 12 цаг 16 цаг 20 цаг 8 цаг 12 цаг 16 цаг 20 цаг
1 Тэрэлж-Тэрэлж 208 265 173 203 218 227 230 226 240 243 243 240 240 258 282
2 Туул-Улаанбаатар 202 260 130 157 168 172 210 218 225 230 242 247 253 256
3 Сэлбэ-Санзай 270 283 256 264 283 289 288 288 288 288 296 296 295 294
4 Сэлбэ-Дамбадаржаа 99 133 74 76 119 121 126 128 133 133 152 152
5 Улиастай-Улиастай 220 240 185 191 222 237 249 250 253 247 236 237 238 243
6 Хэрлэн-Багануур 420 470 383 390 411 408 413 415 422 435 440 444