Яруу найрагч Т.Дарханхөвсгөлийн “Манант хот” номын нээлт болно

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт сэтгүүлч, яруу найрагч Т.Дарханхөвсгөл “Манант хот’ номынхоо нээлтийг энэ сарын 6-нд “Метро малл’ их дэлгүүрийн гуравдугаар давхарт “Альфа’ номын дэлгүүрт хийхээр болжээ.

Алаг адуут овогт Тэрбишийн Дарханхөвсгөл өмнө нь “Сэтгэлээс цааш…’, “Исгэлэн модод’ шүлгийн түүврээ өмнө нь уншигчдадаа өргөн барьсан билээ.

“Манант хот’ ном нь түүний богино өгүүллэгийн түүвэр бөгөөд  мөн “Миний анир’ шүлгийн түүврээ хэвлүүлэхээр бэлтгээд байгаа юм.