ОХУ-д худалдааны төвийн халуун усны хоолой задарсны улмаас дөрвөн хүн амиа алдаж, олон хүн гэмтэж бэртжээ

Москва хотын худалдааны төвд халуун усны хоолой хагарсны улмаас дөрвөн хүн нас барж, олон арван хүн шархадсан тухай ТАСС агентлаг мэдээллээ.

Москвагийн Кутузовский өргөн чөлөөнд байрлах “Времена Года’ худалдааны төвд хоолой хагарсны улмаас амь үрэгдэгсдийн тоо дөрөв болсон тухай эмнэлгийн байгууллагаас мэдээлсэн байна.