Хошорюү С.Бямбасүрэн Японы мэргэжлийн сүмо бөхийн долоодугаар сарын тэмцээнд анх удаа түрүүллээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн долоодугаар сарын тэмцээн буюу Нагоя башё өчигдөр өндөрлөж монгол бөх Хошорюү С.Бямбасүрэн түрүүллээ.

Тэрээр гурван тэмцээн дараалан 33-аас олон удаа давсан тул дараагийн тэмцээнд озэки цол руу дэвших болзлоо хангалаа. Сүмо бөхийн их аварга Асашорюү Д.Дагвадоржийн ахын хүү тэрээр эзэн хааны цомыг гардахдаа нулимс унасан бөгөөд авга ахдаа талархал илэрхийлсэн юм.