Орон нутагт зам ямар байна вэ

Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2023 оны долоодугаар сарын 24-ний 11:00 цагийн байдлаар орон нутгийн замын нөхцөл байдлын мэдээг өглөө.

А24 дугаартай Налайх-Тэрэлж чиглэлийн 41-42 км, 49-50 км т хүчтэй аадар борооны улмаас хөвөө, далан, далангийн хажуу налуу угаагдан эвдрэл үүссэн.

А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 105-106 км хооронд, 273 км-т далангийн хажуу налуу урссан.

А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 0-1км-т далангийн хажуу налуу урссан.

Дээрх байршлуудад зорчих хэсэг дээр тогтсон лаг шавар, чулууг түрж зайлуулж дууссан бөгөөд эвдрэлийн тоо хэмжээг тогтоон ажиллаж байна.

Авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

А0402, А0403 дугаартай Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлд шөнөдөө бага зэргийн бороо орсон бол өдөртөө тэнгэр цэлмэг зам даваа саадгүй, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

Дархан-Сүхбаатар чиглэлийн 281-285 км-ийн хооронд замын хөвөөний эвдрэл засварлах ажил хийгдэж байна.