Яруу найрагч Ц.Хулан үгээ хэлснээр хурал завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан энэ сарын 20-нд эхэлж өчигдөр ажлын цаг дууссан тул түр завсарласан.

Өчигдрийн хуралдаанаар Ц.Хуланг гэм буруутайд тооцсон байна. Өнөөдөр шийтгэл тогтоол унших танилцуулах үйл явцаар шүүх хурал үргэлжилж буй бөгөөд шүүгдэгч Ц.Хулан, Б.Отгонбаатар нар эцсийн үгээ хэлснээр эрүүгийн хариуцлагын хурал завсарлаж бүрэлдэхүүн зөвлөлдөж байна.

Яруу найрагч Ц.Хуланг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт буруутган шалгасан.

Сануулахад, яруу найрагч Ц.Хуланг өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд Тагнуулын байгууллагаас баривчилсан. Тэр цагаас хойш цагдан хоригдож буй.