Явганаар Хараа голыг гаталж байсан иргэн живжээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн “Элсний гэзэг” гэдэг газарт хоёр хүн “Хараа” голыг явганаар гаталж байгаад нэг хүн нь живжээ. Энэ тухай дуудлага 07 дугаар сарын 29-ний 17:48 цагт ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид 23 настай, эмэгтэйг 07 дугаар сарын 30-ны 06:35 цагаас эхлэн эрэн хайж, мөн өдрийн 12:47 цагт анх осолдсон “Элсний гэзэг” гэзэг газраас баруун хойд зүгт 9 км-т, “Хараа” голоос цогцсыг олж, Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн байна.