Сэрэмжлүүлэг: Автомашинууд усанд урсаж, хоёр иргэн амиа алдлаа

Товч агуулга: Ховд аймгийн Манхан, Зэрэг сумдад автомашин үерийн усанд урсаж, боогдох үеэр 54 настай эмэгтэй, 45 настай эрэгтэй урсаж, амиа алджээ.

Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн Хавчиг гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 120 км, сумын төвөөс урд зүгт 40 км/-т Ховд аймгийн Жаргалант сумаас Мөст сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин үерийн усанд урсаж боогдсон, 1 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 08.02-ны өдрийн 18:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б “Волтз” загварын суудлын автомашин /6 зорчигчтой/ үерийн усанд урсаж, боогдсон байсныг аюулгүй газарт гарган, иргэн Г /54 настай, эмэгтэй/ үерийн усанд урссан байсныг анх осолдсон газраас баруун хойд зүгт 200 метр зайтай газраас цогцсыг олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид 06:00 цагт шилжүүлэн өгсөн.

Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн “Хойд шилийн хясаан” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт  140 км, сумын төвөөс баруун хойд 120 км 2 гэр, 1 автомашин /2 зорчигчтой/ үерийн усанд урссан тухай дуудлагыг 08.02-ны 23:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид очиж иргэн Б /45 настай, эрэгтэй/-ийн “Приус-20” загварын 1 зорчигчтой суудлын автомашин үерийн усанд урсаж, сураггүй болсон байсныг иргэн А /63 настай, эрэгтэй/-г анх урссан газраас баруун хойд зүгт 500 метрийн зайд эсэн мэнд байсныг олж, мөн өдрийн 04:35 цагт иргэн Б/45 настай, эрэгтэй/-ийн цогцсыг анх осолдсон газраас баруун хойд зүгт 3.5 км зайд Гүвээ багийн “Цагаан бургасангын хэв” гэдэг газраас цогцсыг олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

Эх сурвалж: ОБЕГ