Татар хамтлаг өөрсдийн хуучны дууг хамт сэргээн дуулах азтай нэгнийг хайж байна

Татар хамтлаг нь 20 жилийн ойн тоглолтоо тохиолдуулан үнэнч фен нартаа зориулан өөрсдийн “The Татар NFT”    гаргаж хамгийн онцгой, мартагдашгүй сюрпризүүдийг NFT-ийн хэрэглээндээ шингээн өгчээ. Жишээ нь хэрэв та Татар хамтлагийн хуучны дууг тэдэнтэй хамт сэргээн дуулахыг хүсвэл “The Тatar NFT”-ийг худалдан аваарай.

Монголын хип хопын ертөнцөд Татар гэдэг нэр тодоос тодоор гялалзаж, монголдоо хамгийн анхны фен клубийг үүсгэн аль хэдийн хорин жилийг ардаа үджээ. Үнэнч фенүүдийнхээ хүлээлтийг үүсгээд буй Татар хамтлагийн 20 жилийн ойн “Бороо”  тоглолт олон гэнэтийн бэлгүүдийг араасаа дагуулсаар энэ 8 дугаар сарын 19-нд тоглогдохоор болсон билээ. Энэхүү баярт үйл явдлыг улам онцгой болгож буй нэг нь яахын аргагүй Татар хамтлагийн “The Tatar” NFT юм.

MongolNFT болон Татар -ийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй тус NFT нь MongolNFT marketplace дээр 8 дугаар сарын 16-наас эхлэн байрших бөгөөд үнэнч фенүүддээ зориулан хамгийн онцгой, сюрпризүүдийг NFT хэрэглээндээ оруулжээ.

The Татар NFT нь “Aravt” limited edition NFT болон “Golden record” Auction гэсэн 2 төрлөөр гарна гэнэ.


“Aravt” limited edition NFT нь ердөө 10 ширхэг гарч байгаа бөгөөд хэрэглээнд:

  • Татар 20 жилийн ойн “Бороо” тоглолтын VIP хос суудал
  • Tatar x Mongolnft limited edition vest
  • Back stage -ээр зочлох
  • Татарын кинонд өөрийн дүрээ үлдээх гэх зэрэг хэрэглээг танд бэлэглэж байгаа юм.
    Харин цор гарц байх “Golden record” single edition NFT нь auction буюу дуудлага худалдаагаар зарагдах бөгөөд хэрэглээнд нь:

    • Татар хамтлагийн хуучны хит дууг сэргээж хамтдаа дуу гаргах супер хэрэглээ
    • Ердөө 6 ширхэг гарч байгаа “Алтан пянз” – ны дурсгалын эзэн болох
    • Тоглолтын дараах After party -д хосоороо орох эрх
    • Татар 20 жилийн ойн “Бороо” тоглолтын VIP хос суудал болон “Aravt” limited edition NFT-ний бүх хэрэглээг багтаасан болно.

    Дурсамж хайраар хөглөгдсөн 20 жилийг “Татар NFT” -тэй хамт авчирч, нэгэн шинэ дурсамжийг бүтээх өдөр хэдийнээ хаяанд ирлээ.

    Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/mongolnft

    NFT худалдаж авах: https://mmongolnft.cm