ОБЕГ: Драгон төвд гарсан галыг бүрэн унтраасан, галын шатгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд байрлах Драгон худалдааны төвийн шилэн барилгад гарсан галыг бүрэн унтраасан байна.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Шинэ Драгон төвийн үүдний шилэн пасадны хэсэгт гал гарсан дуудлага 13:29 цагт Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 26, 18 дугаар ангийн алба хаагчид гал түймрийг унтраахаар ажиллан 14:02 цагт галын тархалтыг бүрэн зогсоож 15 цагийн үед бүрэн унтраажээ.

Одоо галын шалтгаан нөхцлийг тодорхойлохоор ажиллаж байгаа аж.