Нора дурлалт залуугаа ил гаргалаа

Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр зохион байгуулагдсан “Mongolia’s next top model’ шоуны хөтлөгч, шүүгчээр ажилласан загвар өмсөгч Нора дурлалт залуугаа ил гаргалаа.

Тэрээр дурлалт залуудаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан төрсөн өдрийн мэнд хүргэж “Хайр бол хүмүүсийн амьдралд тохиолдож болох хамгийн гайхамшигтай зүйл юм. Гайхалтай хайртай учирсан хүн бүх зүйлийг хийж чадна, хайр нь бүгдийг байлдан дагуулдаг. Бидний хүн бүр ямар ч нөхцөл, хязгааргүйгээр бүрэн хайрлагдахыг хүсдэг. Гэхдээ хайр бол мэдрэмж, үйлдэл юм. Хэрэв та хайрыг мэдэрч байвал хайр сэтгэлийг буцааж өгөхөөс өөр аргагүй болно’ хэмээн өөрийн цахим хуудсандаа бичсэн байна.

Норагийн жинхэнэ нэрийг Д.Оюунномин гэдэг. Өдгөө 37 насны босгыг алхаж яваа тэрээр Нью-Йорк, Милан, Парис, Токио, Сингапур, Хонг Конгийн загварын агентлагт харьяалагдахын зэрэгцээ дэлхийд нэр хүндтэй Chanel, Hermes, Vivienne Westwood (брэнд дизайнер), Emilio Pucci зэрэг брэнд болон Монголын бүхий л чадварлаг, томоохон дизайнеруудтай хамтран ажилладаг.

18 жил загвар өмсөж буй Нора 50 орноор аялж, 10 гаруй улсад амьдарч, ажиллаж байсан ч таны төсөөлснөөс ч илүү гэр бүлсэг нэгэн гэнэ лээ.