Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр: – Боомтуудын хил дамнасан төмөр замын явцын талаар, – 2023 оны ургацын урьдчилсан баланс, – “Иргэний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол, – Тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийн талаар, – Олон улсын цахим худалдааны төлбөр тооцооны гарцын талаар, – Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний мастер төлөвлөгөөний талаар зэрэг 40 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.