Extreme Mongolia-ийн агаарын дүүжин замаар явж байсан хүмүүс мөргөлдөж, гэмтжээ

Налайх дүүргийн зургаадугаар хорооны нутаг, Горих, Тэрэлжийн цогцолбор газарт байрлах “Extreme Mongolia” аялал жуулчлалын газрын агаарын дүүжин замаар явсан 15-36 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хоорондоо мөргөлдөж, гэмтжээ. Энэ сарын 13-ны өдөр болсон уг асуудлыг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол мэдээллийн бүртгэлд авч шалгаж байна.

 

Иймд иргэд та бүхэн аялал зугаалгаар явахдаа эрсдэлтэй үйлдэл хийхгүй байх, өөрийн аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжээ дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.