Оюутны “U Money” картыг идэвхжүүлж эхэллээ

Оюутнуудын автобусанд зорчих цахим картыг өнөөдрөөс идэвхжүүлж эхэллээ. Өмнө авсан болон одоо ашиглаж байгаа хүчинтэй картаа төхөөрөмж дээр идэвхжүүлснээр 44 удаа зорчих боломжтой 44 болно.

 

Явуулын цэгүүд ажлын өдрүүдэд 9:00 – 18:00 цагийн хооронд ажиллаж байна. Сургууль харгалзахгүй идэвхжүүлэлт хийх боломжтой тул өөрт ойр цэгүүдээр үйлчлүүлээрэй.

 

Явуулын цэгүүдийн байршил:

 

1. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль

2. Монгол Улсын их сургууль

3. Этүгэн их сургууль

4. Шинжлэх ухаан, технологийн их сургууль

5. Их засаг олон улсын их сургууль /баруун/

6. Их засаг олон улсын их сургууль /зүүн/

7. Мандах их сургууль

8. Хүмүүнлэгийн ухааны их сургууль