Дуучин А.Түмэн-Өлзий тэмцэхээ илэрхийллээ

Нийтийн дууны салбарт царай зүс, бие хаа, хоолойн цар хүрээгээрээ хүч түрэн орж ирсэн дуучин бүсгүйчүүдийн нэг бол А.Түмэн-Өлзий.

Урлагийн салбарт хүч түрэн орж ирсэн тэрээр хуурамч мэдээлэл нийтлэж, тараадаг цахим сайтуудтай хатуу тэмцэхээ илэрхийлжээ.

Тэрээр өөрийн цахим хуудсаараа “Үйлийн үр өөр дээр нь ирсэн цагт ойлгох юм байлгүй.

Шалгуулах цаг нь болж” гэсэн байна. Учир нь сүүлийн үед түүний нэр, зургийг ашиглан цахимаар хуурамч мэдээ мэдээлэл цацагдах болсон билээ.