Долоо хоногийн өрнийн зурхай/2023.09.18-2023.09.24//

Хонь

Энэ долоо хоногт та бүх зүйлийг хяналтандаа байлгах болно. Мөн хайрын харилцаа тань сэргэх хандлагатай байна. Таны хичээл зүтгэл дээд албан тушаалтнуудын итгэлийг олох ба шинэхэн боломж нээгдэх гарцыг олох болно. Өөрт нээгдсэн боломж бүрийг алгасалгүй атгаад аваарай хэмээн гариг эрхэс сануулжээ. Гэхдээ сайны хажуугаар саарыг бүү март. Амжилттай долоо хоног байх хэдий ч санхүүгийн доголдол үүсч манадгүй тул хянуур байгаарай. Энэ долоо хоногт сэтгэл зүрхээ тайтгаруулж, хайрыг ихэд дээдэлснээр сайн сайхан удрах төлөвтэй байна.

Үхэр

Ганц бие, хостой үхэрнүүд минь! Сэтгэл булиглуулсан романтик мөчид бэлдээрэй. Байгалиас заяагдсан гоо үзэсгэлэн,харизмаараа та амьдралдаа ид шидийг дуудах болно. Мөн хичээл зүтгэлээрээ хүссэн бүхнээ авах боломжтой байна. Од эрхэс таньд энэ долоо хоногт  ихийг бэлдсэн тул аль болох өөрийн мөн чанараа нэгдүгээрт тавьж, сэтгэл зүрхнээсээ хандаарай. Мөн хийх зүйлсийн жагсаалт гаргавал амжилтанд хүрэх хандлагатай байна.

Ихэр

Зөн совиндоо итгэ. Өөртөө итгэх итгэл тань асуудлыг давах том түрхүүр чинь юм. Ганц бие ихэрүүдийн хувьд хэн нэгэнд татагдах хэдий ч эхлээд өөртөө анхаараад үзээрэй. Биеэ засаад гэрээ зас гэдэг үгийг бүү март. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох төлөвтэй байгаа тул санаа зоволгүй бусадтай уулзаарай. Тэндээс та шинэхэн зорилгоо олох боломжтой юм.

Мэлхий

Кареерийн ноён оргилдоо хүрэх юм. Өөрийн дотоод тооцоо төлөвлөгөөгөө ягштал биелүүлснээр амжилтанд хүрнэ. Баг хамт олонтойгоо хамтран их зүйлийг бүтээхнээ. Санхүүгийн байдал мөн тогтвортой байна. Гэнэтийн ололт амжилтаас гайхах хэрэггүй. Мөн таагүй харилцаа үүсгэсэн хэн нэгэнтэйгээ эвлээрэй.

Арслан

Энэ долоо хоногт хайртай дотны хүнтэйгээ сэтгэлийн гүнээ уудлах хэрэгтэй. Ингэснээр та буруу ойлголцол. Гомдол цөхрөлөө тайлах боломжтойг гариг эрхэс сануулж байна. Гэхдээ хэт их эготой байх нь бүх зүйлийг нурааж болох тул аль болох хоёрдогч талаас бүхнийг эргэцүүлээд үз. Сэтгэлийн амар амгалан үргэлж тайван амьдралын зам тул хэрүүл маргаанаас хол байгаарай.

Охин

Хостой нэгэн нь харилцаандаа шинэлэг зүйлсийг туршаад үз. Харин ганц бие охины ордныхон өөртөө сайн хандсанаар ханиа олох боломжтой гэж од эрхэс сануулж байна. Өөрийн мэдлэг боловсролоо ашиглаж дүн шинжилээ хийвэл асуудлаас гарах төлөвтэй байна. Байгалиас заяасан өгөгдөл тань ямар ч мэргаан, асуудлаас зайлсхийхэд туслах болно.

Жинлүүр

Та өөрийн зөн совин, мэдлэг чадвараа ашиглан ажил дээр гарах саад бэрхшээлийг даван туулаарай. Хамтран ажиллагсад, гэр бүлийнхээ хэрэгцээг хэсэгч болтугай сонсоод үзээрэй. Ингэснээр таныг хорвоо ертөнц ивээж, амжилтаар дүүрэн байх болно. Хайр сэтгэлийн харилцаа тань мөн сэргэх юм. Хоол хүнс, дасгал сургуулилтаа зөв зохьцуулж эрүүл мэндээ бодоорой.

Хилэнц

Ямар ч харилцаандаа үнэнч байж сур. Таны үг бусдад хэтэрхий хүчтэй тул эерэг зүйлсийг хэлээрэй. Өөрийн дотоод сэтгэлээ нэг өндийн харж, бясалгал хий. Ганц бие хилэнцүүдийн хувьд хэн нэгэнд хүчтэй татагдах төлөвтэй байна. Ажилын талбар дээр томоохон өөрчлөлт орох тул бэлэн бай. Уух ёстой цэвэр усны хэмжээгээ нэмснээр эрүүл мэндийн асуудлаас зайлсхийх хандлагатай байна.

Нум

Хэтэрхий их зугаа цэнгэлээс болж амьдралийн чухал зүйлсээ гээгдүүлэв. Хайртай нэгнийхээ сэтгэлийг сэмхэлээс илүү хамтдаа хичээх нь амьдралд илүү сайхан. Стресснээс болж хийж, бүтээж байсан бүхнээ нураах төлөвтэй байна. Тиймээс аль болох тайван байхыг хичээгээрэй. Бодлоггүй алхам хийхгүй байхаг мөн од эрхэс сануулж байна.

Матар

Ажлын талбарт завгүй өдрүүд үргэлжлэх хандлагатай байна. Хэрэгтэй бол амралт аваарай. Эс бөгөөс завгүй байдлаасаа болж хөнгөн өвдөх төлөвтэй. Сэтгэл зүрхэндээ хуримтлагдсан муу муухай мэдрэмжүүдийг хая. Тэгвэл та амжилттай явах болно. Өөрийн шинэлэг санаануудаа нуулгүй хуваалцсанаар душаал ахиж магадгүй.

Хумх

Өөрийн мэдрэмжээ харамгүй хуваалцсанаар ямар ч асуудлыг даван гарч чадна. Энэ долоо хоногт хосын харилцаанд ямарч саад бэрхшээл гарахгүй. Гэхдээ бүх арга хэмжээнд оролцох гэж яараад хэрэггүй. Чухал гэснээ л хий. Эс бөгөөс асуудалд орох хандлагатай байна. Төлөвлөөгүй санхүүгийн асуудал үүсч магадгүй. Том үйл ажиллагаанд оролцхоосоо өмнө сайн нягтал.

Загас

Хосын харилцаа тань унтарсан санагдаж магадгүй. Тиймээс хайртай хүнтэйгээ, гэр бүлтэйгээ цагийг их өнгөрөө. Ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө сайн бод. Өөрийн мэдрэмжээ дагах нь хамгийн зөв юм. Ажилын талбар дээр шийдэмгий байхаасаа бүү  санаа зөв. Ажил, амьдралаа зөв зохьцуулснаар өвчнөөс сэргийлэх боломжтой юм. Аль болох тайван байхыг хичээгээрэй.