“Оргил” худалдааны төвөөс урагш Жанжин клубын нүхэн гарц хүртэлх авто замыг засварлаж байна

Баянзүрх дүүрэг 12-р хороо “Оргил” худалдааны төвөөс урагш Жанжин клубын нүхэн гарц хүртэлх авто зам хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж байна.

Тодруулбал, 2023 оны есдүгээр сарын 25-ны 22:00 цагаас 2023 оны есдүгээр сарын 28-ны 06:00 цагийн хооронд хааж, авто замын хашлага шинээр суурилуулах, явган замын ажил, авто замын зорчих хэсэгт асфальтбетон хучилтыг хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.