Солонготын давааны зам халтиргаа гулгаатай байна

Цас орсны улмаас Завхан аймгийн Солонготын давааны автозамын зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж, автомашин зорчих боломжгүй болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн алба хаагчид замын цасыг хусаж, шороо асгаж, нийт 9 автомашин, 10 зорчигчийг даваанаас аюулгүй буулгасан байна.