ШСХ: Гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон иргэд шүүгчийг буруутгаж, гомдол гаргах нь их

Шүүхийн сахилгын хороо сэтгүүлчидэд ажлаа тайлагнав. Тус хороо есөн гишүүнтэй үйл ажиллагаа явуулдагийн дөрөв нь шүүгч, тав нь  орон тооны бус шүүгч гишүүн байдаг байна.  Эдгээр есөн гишүүн Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасний дагуу тус хуулийн 50, 51, 52, 53 дугаар зүйлүүдэд тусгагдсан шүүгч нарын баримтлаж ажиллах ёстой боловч дээрх зүйл заалтыг зөрчсөн шүүгч нарт сахилгын шийтгэл ногдуулах үүрэгтэй.

Шүүхийн сахилгын хороо 2022 онд нийт 325 шүүгчтэй холбоотой гомдол мэдээлэл шалгасны дийлэнх хувийг гэм буруутайд тооцогдсон иргэд ирүүлснийг онцоллоо.  Тодруулбал гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон иргэд шүүгчийг буруу шийдвэр гаргалаа хэмээн гомдол ирүүлэх нь их гэнэ.

Иргэн хуулийн этгээдээс ирүүлсэн гомдлыг хүлээн авч эхлээд гишүүнд хувиарлаж, 30 хоногийн дотор сахилгын хэрэг үүсгэх эсэхийг шийддэг аж.

Сахилгын хэрэг нээхээс татгалзах гурван үндэслэл байдаг байна.

1, Тухайн гомдол хуульд заасан зөрчилд хамаарахгүй. Тодруулбал Шүүхийн тухай хуулийн 50, 51, 52, 53 дугаар зүйлд заасан заалтуудыг зөрчөөгүй тохиолдолд сахилгын хэрэг нээхээс тагалзана.

2. Өмнө нь шийдвэрлэгдсэн тохиолдолд сахилгын хэрэг нээхээс татгалзана

3. Өргөдөл гомдол гаргагч тодорхойгүй бол татгалзаж шийдвэрлэдэг

Шүүгч нарт дараах шийтгэлийг оногдуулдаг байна.