Одноо экс хүргэнээ “араандаа зуужээ”

Х түц хамтлагийн жүжигчин И.Одончимэг хэдэн жилийн өмнө том охин З.Номуундарьтайгаа нэг сарын зайтай амаржсан. Бага охин зээ охин хоёр нь ихэр юм шиг өссөн гэхэд болно.

Гэвч охиных нь нөхөр гэгдэж байсан залуу жүжигчин С.Билгүүн нэг л өдөр охиноо, охиных нь ээжтэй нь үлдээгээд явсан.

Ингэж явах болсон цаад учир нь С.Билгүүн Э.Батшугарын нууц амраг гэгддэг Б.Янжиндуламтай амрагийн харилцаатай байсантай холбоотой гэнэ лээ.

Уг явдал Э.Батшугараас өмнө ч юм уу, Э.Батшугартай зэрэг ч юм уу И.Одончимэгийн охин З.Номуунд “гардуулж”, үсдэлцсэн удаа түүнд бий.

Тэр явдлаас хойш залуу жүжигчин С.Билгүүний кареар өсөхөө байсан сурагтай.

Эх сурвалжийн мэдээллээр, И.Одончимэг гавъяат экс хүргэндээ хатуурхахдаа энд тэндэхийн кино студи, продакшн, найруулагчдад хүргэн хүүг нь контентод тоглуулахгүй байхыг зөвлөдөг аж. Үнэн худлыг хэн мэдлээ.

Магад энхрий хайртай охиныг нь нялх балчирт нь хайртай дуртай гэж суучихаад хөнгөн хүүхнүүдээс болж салсанд нь “хорхойтой араандаа зуусан” байж болох юм.

С.Билгүүний хувьд “Хувьсал”-ын бүтээсэн “Миний нууц” киноны гол дүрд тоглож, жүжигчний ур чадвараа харуулаад авсан нэгэн.