Цасан шуурганаар айлын гэр нуржээ

Өвөрхангай аймгийн Уянга сумын Жаргалант багийн “Богцны-Ам” гэдэг газар энэ сарын 4-ний өдөр цас орж, шуурга шуурсны улмаас айлын гэр нурсан байна.

Тодруулбал, аймгийн төвөөс баруун урд зүгт 120 км-т8 сумын төвөөс баруун хойд зүгт 60 км-т малчин А-гийн таван ханатай гэр нуржээ.

Гэр нурсан тухай мэдээллийг багийн Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт 18:25 цагт мэдээлсэн байна.

Эх сурвалж: ОБЕГ