ЗГ: Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын мэдээллийг сонсч байна

Засгийн газрын  ээлжит /2023.11.15/ хуралдаан 08.00 цагт эхэлжээ. Хуралдаанаар 30 гаруй асуудал хэлэлцэх юм байна. Мөн зэвсэгт хүчний 326 дугаар ангид амиа алдсан цэргийн талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын мэдээллийг яг одоо сонсч байна.

Ерөнхий сайд өнөөдрийн хуралдаанаар зэвсэгт хүчний 326 дугаар ангид амиа алдсан хэрэгт холбогдуулан зарим албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэх албан бус мэдээлэл ч байна

Дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн хүргэнэ.